2024 оны 10 сарын 03
Залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхэд зөвхөн серум, маск ба тос зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалтгүй бололтой. Өнөө цагт арьсаа гөлгөр, үсээ гялалзсан эрүүл байлгахыг хүссэн хэн бүхэн гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна торгон материалтай дэрний уут ба нүдний маск хэрэглэдэг болжээ.
Торгон материал арьсанд ач тустай гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлаагүй хэдий ч Холливүүдийн алдартнуудын гоо сайханч нарын зөвлөж буйгаар торго нь даавуутай харьцуулбал арьсан дээр ямар ч үл мөр үлдээдэггүй байна. Өөрөөр хэлбэл бид унтаж байх үедээ орон дээрээ эргэлдэн арьсаа үрчийлгэх магадлалтай тул торго нь хамгийн эрсдэл багатай материал юм.
Үүнээс гадна торгон дэрний уут нь хөвсгөр, арзгар үсийг "тайвшруулж" өгдөг байна. Хэрвээ биднийг өглөө сэрэхэд үс олон тийшээ арзайн сэгсийсэн байдаг бол торгон дэрний ууттай тохиолдолд илүү гөлгөр үстэй сэрэх юм. Энэ дашрамд дурдахад торгон материалтай үсний боолт нь мөн үсэнд илүү зөөлөн нөлөө үзүүлдгээс гадна сүүлийн үед тренд болоод байгаа билээ.
Хэрвээ та энэхүү трендийг дэмий мөнгөний гарз бодож байгаа бол Синди Кроуфорд, Кендалл Женнер, Роузи Хантингтон-Уайтли, Эмили Ратаковски, Виктория Бекхэм, Софи Тернер зэрэг торгон дэрний уут, нүдний маск тогтмол хэрэглэдэг алдартнуудын нэрсийг сонсоод бодлоо өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: buro247.mn